Трамп: Оростой цөмийн зэвсгийн асуудлаар гэрээ байгуулахыг хүсч байна

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулийн өмнөх өдрүүдэд цөмийн зэвсэглэлийн талаар Оросын удирдагч Владимир Путинтэй гэрээ байгуулна хэмээн найдаж байна. Энэ талаар Axios сайтад ингэж бичжээ.

 

"Орос улсын сайшаах зарчмын шинжтэй хэлэлцээр бидэнд би" гэж Трампын засаг захиргаа үзэж байгаа аж. 

 

Өмнө нь аравдугаар сарын 5-нд Хельсинкийн уулзалтаар стратегийн давшилтын зэвсэглэлийг хорогдуулах тухай гэрээний талаар ахиц дэвшил гаргажээ. Америкийн ерөнхийлөгчийн зэвсэглэлд хяналт тавих асуудал эрхэлсэн тусгай элч Маршалл Биллингси ингэж хэлсэн байна.

 

Стратегийн давшилтын зэвсэглэлийг хорогдуулах тухай гэрээ бол зэвсэглэлийг хязгаарлах тухай ОХУ, АНУ-ын хооронд мөрдөж буй цорын ганц гэрээ юм. Гэрээний үйлчлэх хугацаа 2021 оны хоёрдугаар сарын 5-нд дуусна. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин урьдчилсан болзол тавилгүйгээр гэрээг таван жилээр сунгахыг өмнө нь санал болгосон юм.

 


Б.Атар

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ