Өлсгөлөнтэй тэмцдэг байгууллага Нобелийн энх тайвны шагнал хүртэв
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр (ДХХ) 2020 оны Нобелийн энх тайвны шагналтан болов. Нобелийн хорооны сайтад ингэж мэдээлжээ.
Мөргөлдөөн болж буй нутаг орнуудад энх тайван байдал тогтоох, нөхцлийг сайжруулахад хувь нэмэр оруулж, өлсгөлөнгийн эсрэг тэмцэж байдаг учир, тус байгууллага энэ шагналыг хүртсэн байна. Үүнээс гадна, ДХХ нь дайн, мөргөлдөөний үед өлсгөлөнг зэвсэг болгон ашиглахаас сэргийлэхэд хувь нэмэр оруулж байдгийг Нобелийн хороо үнэлжээ. Тус байгууллага шагналыг дагалддаг 9 сая швед крон (1 сая гаруй ам. дорллар) авах юм.
1963 онд багуулагдсан ДХХ нь өлсгөлөнгийн эсрэг тэмцэж, хүнсний аюулгүй байдлыг хангахад тус дэм үзүүлж байдаг дэлхийн хүмүүнлэгийн томоохон байгууллага юм. 2019 онд Дэлхийн хүнсний хөтөлбөр нь 88 орны бараг 100 сая хүнд тусламж үзүүлжээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ