Коронавирусийн хүнд хэлбэрээр өвчилсөн хүнд дархлаа удаан хугацаанд тогтдог

"Коронавирусээр хүндээр өвчилсний дараа SARS-CoV-2-ын эсрэг биет нэлээд хэдэн сарын турш хэвээр байдгийг эрдэмтэд нотоллоо" гэж хэвлэлд бичсэн байна. 


Массачусетсын эмнэлгийн эмч нарын судалгаанаас үзвэл, COVID-19-ийн хүнд хэлбэрээр өвчилсөн хүмүүс дахин халдвар авахгүй байх удаан хугацааны дархлаатай болдог байна. “Science Immunology” сэтгүүлд ингэж бичжээ.

 

Эрдэмтэд олонхи нь хүнд хэлбэрийн COVID-19-өөр өвчилж эдгэрсэн 343 хүний цусанд шинжилгээ хийсэн байна. Шинж тэмдэг нь дөрвөн сар гаруйн дараа илэрсэн өвчтөнүүд уг туршилтад оролцсоныг Technology Network сайтад бичжээ.  

 

G иммуноглобулин (эсрэг биетийн хэмжигдэхүүн) дөрвөн сарын туршид сайн хэвээр байсныг тэд илрүүлсэн байна. Энэ нь өвчтөнийг дахин халдвар авахаас хамгаалж байсан тухай эмч нар ярьжээ.

 

Оросын эмч, телевизийн хөтлөгч Евгений Комаровский коронавирусээс урьдчилан сэргийлэх хамгийн сайн аргыг нэрлэсэн байна. Эмчийн ярилцлагын бичлэг түүний  YouTube сувагт нийтлэгджээ.

 

Түүний хэлснээр, хөлбөмбөг тоглох нь юу юунаас илүү үр дүнтэй гэнэ. Өвчнийг хүнд, хөнгөн тусах нь хүний наснаас төдийгүй,  биед хичнээн хэмжээний вирус орохоос  шалтгаалдаг байна. Гадаах орчинд хүмүүс их хэмжээгээр  вирус  авч чадахгүй, харин битүү орчинд халдвар авах магадлал их байдаг аж. Иймд хүмүүс задгай орон зайд заавал уулзаж байх хэрэгтэй гэж эмч зөвлөсөн байна.

 

 

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ