МЭ 776-899 онд аймшигт харгислалд өртсөн охины араг ясыг олжээ
Лондонгийн их сургуулийн (UCL) судлаачдын баг Англид дундад зууны эхэн үед гэмт хэрэгтнүүдэд оноож байсан харгис шийтгэлийн золиос болсон хүний араг ясыг олжээ.
Гавлын ясанд шинжилгээ хийхэд 15-18 насны охин байсан бөгөөд түүний хамар, уруулыг нь тайрч, духыг нь зүсэн, үсийг нь хуссан байсныг тогтоожээ. Судлаачид энэхүү шийтгэлийг МЭ 776-899 оны хооронд үйлдэгдсэн болохыг тооцоолсон байна. Хэрцгий харгислалаар нас барсан охины гавлын яс нь 1960-аад онд Английн өмнөд хэсэгт орших Басингсток хотоос олджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ