Сард 2500 ам.доллар олдог хогийн сав "ухагч" эмэгтэй

31 настай Тиффани Батлер гэдэг эмэгтэй сардаа 2500 гаруй ам.доллар олдог ажээ. Тэрээр хогийн савнаас олсон эд зүйлсийг худалддаг байна. Тэрээр мөнгө олох энэ сонин аргыг 2018 оноос сонирхож ирснийг хэвлэлд бичжээ.

 

Техас мужид амьдардаг тэрээр өдөр бүр хотын хогийн сав ухдаг байна. Өдөрт тэрээр бусдад худалдаж болох үнэ бүхий хаягдсан эд зүйлс олох хүртлээ гурван цагийн турш хог ухдаг аж гэж “Дейли стар” сонинд бичжээ.

 

Ийнхүү Батлерын сарын дундаж орлого 2500 орчим ам.доллар байдаг аж. Худалддаг гол зүйл нь eBay, Facebook Marketplace болон хуучин хувцас, эд зүйлс байдаг ажээ.

 

Хогийн сав “ухагчдын” тухай телевизийн баримтат кино түүнийг ийм ажил эрхлэхэд хүргэсэн байна. Тэрээр заримдаа үнэтэй брендийн хувцас юмуу эвдрээгүй техник хэрэгсэл олдог гэнэ. Нэг удаа Тиффани 500 ам.долларын үнэтэй гоо сайхны иж бүрдэл олжээ.

 

Тэрээр ийм ажлаасаа ичих бус харин ч кайф авдаг хэмээн ярьсан байна. Тэрээр нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг бөгөөд гэр бүлийнхэн нь түүний ажлыг маш их дэмждэг гэнэ. 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ