Анна Попова: ОХУ-д коронавирусийн тархалтын байдал ээдрээтэй болж байна
"ОХУ-д коронавирусийн халдварын тархалтын байдал ээдрээтэй болж, өвчлөл тус орны 60 бүс нутагт ихсэж байна" гэж Оросын хэрэглэгчдийн эрх хамгаалах албаны тэргүүн Анна Попова телевизийн “Россия-1” сувагт өгсөн ярилцлагадаа ингэж мэдэгджээ.
Оршин суугчид нь вирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх шаардлагыг мөрдөж буй бүс нутгуудад өвчлөл харин буурч байгааг тэрээр онцлон тэмдэглэсэн байна.
Оросын 60-аас дээш насны иргэд коронавирусийн халдвар илүүтэй авч, гэхдээ өвчлөл 30-49 насныхны дунд их байгааг хэрэглэгчдийн эрх хамгаалах албаны тэргүүн мэдээлжээ.
Вирус дээд сургуулиудад илүү тархаж байгаа бөгөөд учир нь оюутнууд мэргэжилтнүүдийн шаардлагыг зөрчиж байгаа юм гэж тэрээр онцолсон байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ