Геномыг өөрчлөх аргыг боловсруулсан хоёр эмэгтэй Нобелийн химийн шагнал хүртлээ
CRISPR /Cas9 геномыг инженерчлэлийн аргаар өөрчлөх технологи боловсруулсан Эммануэль Шарпантье, Женнифер Дудне нарт 2020 оны Нобелийн химийн шагнал хүртээснийг мэдээллээ.
Одоо Германд ажиллаж буй Францын микробиологч Шарпантье болон түүний мэргэжил нэгтэн, Америкийн биохимич Женнифер Дудне (Калифорнийн Берклигийн их сургууль) нар нэлээд хэдэн жилийн өмнө бактериудын молекулярын “дархлааг” нээсэн бөгөөд бактери нь ийм дархлааны туслалцаатайгаар өөрийгөө вирусээс хамгаалдаг байна. Янз бүрийн организмын геномыг маш нарийн өөрчлөхийн тулд ийм дархлааг хэрэглэж чаджээ. Хүнд өвчнүүд, түүний дотор ДОХ болон удамшлын өвчнийг эмчлэхэд хандах хандлага бий болгохын тулд “геномын ийм аргыг” өнөөдөр дэлхийн эрдэмтэд хэрэглэж байгаа юм.
Нобелийн утга зохиолын шагналтан хэн болох нь маргааш тодорхой болохоос гадна, баасан гарагт энх тайвны шагналтан тодорно. Альфред Нобелийн дурсгалд зориулан 1969 онд Шведийн төв банкнаас бий болгосон эдийн засгийн шагналтныг тодруулснаар Нобелийн долоо хоногийн ажил аравдугаар сарын 12-нд өндөрлөх юм.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ