Цар тахлын үеэр хүүхэдтэй болсон эцэг, эхчүүдэд мөнгөн урамшуулал олгоно
Сингапур Улс нь төрөлтийн төвшин хамгийн бага орнуудын нэг юм. Цар тахлаас үүдэн Сингапурт энэ үзүүлэлт улам бүр буурч магадгүй байна.
Харин тус улсын эрх баригчид эцэг, эхчүүдийг хүүхэдтэй болохыг дэмжих хөтөлбөрийг эхлүүлэхээр болсон байна. Ийнхүү цар тахлын үеэр хүүхэдтэй болсон эцэг, эхчүүдэд нэг удаагийн мөнгөн урамшуулал олгох юм.
Сингапурын одоогийн хүүхэдтэй болохыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд эцэг эхчүүд 10 мянга хүртэлх ам.долларын урамшуулах авах боломжтой байдаг. Тэгвэл шинэ хөтөлбөрөөр нэмэлт мөнгөн урамшууллыг ийнхүү олгохоор болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ