2020 оны Нобелийн физикийн шагналтнууд тодорлоо

Рожер Пенроуз, Райнхард Генцель, Андреа Гез нар 2020 оны Нобелийн физикийн шагналыг хүртлээ. "Хар цоорхой үүссэн нь харьцангуйн ерөнхий онолын найдвартай таамаглал юм" гэсэн нээлт хийсэн учир Пенроузад, Тэнгэрийн заадсын төв дэх супермассив цомхон объектыг нээсэн Генцель, Гез нарт энэ шагналыг олголоо гэж Нобелийн хорооны албан ёсны төлөөлөгч хэлжээ.


2020 онд шагнал гардуулах ёслол болохгүй, тодруулбал шагналтнуудын медаль болон дипломыг нэг бол тухайн оронд суугаа Шведийн элчин сайдын яамны ажилтнууд, эсвэл өнгөрсөн жилүүдийн шагналын эзэд гардуулах юм.  Үүнээс гадна, шагналтнууд 10 сая крон гардана.


Нобелийн химийн шагналтан аравдугаар сарын 7, утга зохиолын шагналтан аравдугаар сарын 8, энх тайвны шагналтан аравдугаар сарын 9-нд тус тус тодорно.



Б.Атар


СЭТГЭГДЭЛ БИЧИХ