Жүжигчин Ч.Ундрал олон улсын кино наадмаас шагнал хүртжээ
Жүжигчин Ч.Ундрал “Choi Hainzan” продакшнийн бүтээсэн “The woman” кинонд тоглосон билээ.
Тэгвэл тэрбээр Английн нийслэл Лондон хотноо болсон “International British Film Festival” кино наадамд саяхан оролцож, шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал хүртсэн бол шилдэг туслах дүр төрөлд тус кинонд тоглосон жүжигчин Т.Борхүү шалгарчээ.
Жүжигчин Ч.Ундрал 12 настайдаа Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ш.Гүрбазарын бүтээсэн “Говийн ганц айл” нэвтрүүлгийг үзэж байжээ. Ийнхүү хожим уран бүтээлч болж дээрх нэвтрүүлгийн гол дүрийн эзэн Т.Борхүүтэй уулзаж, энэ удаагийн киногоо үзэгчдэд хүргэсэн түүхтэй гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ