Хүүхэд хүчирхийлсэн хэрэгтнүүдийг химийн тарилгаар "хөнгөлжээ"
Казахстаны Туркестан мужид бага насны хүүхэд хүчирхийлсэн хэргээр шийтгүүлсэн хоёр эрийг химийн аргаар хөнгөлөх тариа хийжээ. Тэдний нэг нь ийм тариа хийлгэсний дараа бие нь ямар байсан тухай ярьсныг хэвлэлд бичсэн байна.
Тэр хоёр одоо чанга дэглэмтэй шоронд ял эдлэж байгаа юм. Тэднийг химийн аргаар хөнгөлж, 15 болон 16 жил хорих ял оноосныг Otyrar.kz сайтад мэдээлжээ. Тэдний нэг нь бага насны хүүхэд хүчирхийлснээр шоронд орсон байна. Түүнд сексийн дур хүсэл бууруулдаг тариа хийжээ.
“Энэ нь маш аймшигтай, дайснаа ч ингэ хэмээн хүсмээргүй. Надад туслаач гэж би гуйж байна, энэ аргыг цуцлахыг хүсч байна. Би цаашид гэртээ харьж, гэр бүл, үр хүүхэдтэй болохыг хүсч байгаа. Тариа хийлгэсний дараа бүх бие янгинан өвдөж, явж хөдлөхөд хэцүү, маш аймшигтай байсан” гэж ялтан хүлээн зөвшөөрчээ.
Казахстанд 2018 онд энэ аргыг хуульчлан баталсан байна. Тус оронд бага насны хүүхэд хүчирхийлсэн 11 хүнийг химийн аргаар анх удаа хөнгөлнө гэж өнгөрсөн жил мэдээлж байсан юм.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ