Ромын Пап: Капитализм цар тахлыг дийлсэнгүй

Пап Франциск одоогийн нөхцөл байдлыг хэрхэн үзэж байгаагаа 70 хуудас баримт бичигтээ тайлбарлажээ. Чөлөөт зах зээл хүн төрөлхтөний хамгийн аймшигтай асуудлуудыг шийдвэрлэж чадахгүй байна гэж түүний бичсэнийг хэвлэлд мэдээлжээ.

 

 " Капитализм нь нийгмийн бүтцэд заналхийлсэн шинэ төрлийн хүчирхийллийг арилгахгүй байна" гэж Пап мэдэгдсэнийг CNN уламжилжээ. “Христийн уламжлалд хувийн өмчтэй байх эрхийг туйлын юмуу халдашгүй гэж хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүй бөгөөд хувийн өмчийн бүх хэлбэрийг нийгмийн зорилго хэмээн онцлон тэмдэглэж ирсэн юм” гэж тэрээр бичсэн байна.

 

"Fratelli Tutti" буюу "Бүх ахан дүүс" гэдэг энэ баримт бичигт цагаачлал, нийгмийн тэгш бус байдал, цаазын ял, популизм болон эдийн засгийн шударга бус явдлыг хөнджээ.

 

Үүнээс гадна, Франциск арьсны үзлийг “түргэн хувьсан өөрчлөгдөж, алга болохын оронд нуугдаж, азнан хүлээж байдаг зүйл” хэмээн тодорхойлсон байна.

 


Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ