Нобелийн анагаах ухааны шагналтнууд тодорлоо
Харви Алтер (АНУ), Майкл Отон (Их Британи) болон Чарльз Райс (АНУ) нар Нобелийн физиологи, анагаах ухааны шагналтан болжээ. Стокгольмын Каролины хүрээлэнгийн Нобелийн хороо даваа гарагт энэ тухай зарлалаа.
Тэд С гепатитын вирусийг нээсэн учир уг шагналыг хүртсэн байна. Ийнхүү Нобелийн долоо хоног физиологи, анагаах ухааны шагналтнуудыг зарласнаар эхэллээ. Нобелийн физикийн шагналтан мягмар гарагт, химийн шагналтан аравдугаар сарын 7, утга зохиолын шагналтан аравдугаар сарын 8, энх тайвы шагналтан аравдугаар сарын 9-нд тус тус тодрох юм.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ