Дональд Трамп эмнэлгээс гарч, Цагаан ордныг зорив

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп коронавируст халдварт өвчний эмчилгээ хийлгэсэн Уолтер Ридийн нэрэмжит Үндэсний цэргийн эмнэлгийг орхиж, Цагаан ордныг зорьжээ.



Тэрбээр хамгаалагч нараа дагалдуулж, амны хаалтаа зүүсэн байдалтайгаар эмнэлгээс гарч ирсэн бөгөөд сэтгүүлчдийн асуултад хариулт өгөөгүй байна.  Ийнхүү Трамп гурван хоног эмчилгээ хийлгэсний дараа эмнэлгээс гарсан байна. 




Өөрт болон гэргий Меланид нь коронавирусийн халдвар илэрсэн тухай Дональд Трамп баасан гарагт твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм. Ийнхүү тэр өдөртөө Мэрилэнд мужийн Уолтер Ридийн нэрэмжит цэргийн эмнэлэгт хүргэгдсэн байна. Үүнтэй холбогдуулан Цагаан ордны хэвлэлийн албаны дарга Кейли Макинэн мэдэгдэхдээ, урьдчилан сэргийлэх арга хэмжээ болгон Трамп ойрын өдрүүдийг эмнэлэгт өнгөрөөж, тэндээсээ ажил үүргээ гүйцэтгэнэ хэмээн мэдэгдсэн юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ