Хөрөнгийн зах зээлд "Үндэсний Хувьчлалын Сан” шинээр бүртгэгдлээ

Хөрөнгийн зах зээлд шинээр бүртгэгдсэн “Үндэсний Хувьчлалын Сан”-ын нээлтийн ёслол өнөөдөр “Монголын хөрөнгийн бирж”-д боллоо. Хөрөнгө санхүүгийн зах зээлд шинэ уур амьсгал бий болгож энэхүү сангийн нээлтэнд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Монголын хөрөнгийн биржийн захирал Х.Алтай, “Ард санхүүгийн нэгдэл” ХХК-ний захирал Ч.Ганхуяг ,”Ард менежмент” ҮЦК-ийн гүйцэтгэх захирал Ч.Хандаа тэргүүтэй хөрөнгийн зах зээлийн салбарын төлөөлөгчид оролцлоо.


Ард санхүүгийн нэгдэл” ХХК-ний захирал Ч.ГанхуягБид өмнө нь зөвхөн компаний хувьцаа, засгийн газрын бондыг худалдан авах боломжтой байсан одоо гурав дахь хөрөнгө оруулалт хийх боломжтой бүтээгдэхүүн гарж ирж байна. Энэ бол шинэ өөр төрлийн бүтээгдэхүүн гэсэн үг. Хүнсний дэлгүүрт шинэ бараа тавигдаж байна гэж ойлгож болно. Хөрөнгө оруулагчид маань нэг компаний бус 20, 30 компанийн хувьцааг багцлаад 100 төгрөгний нэгжтэй худалдан авснаар өгөөжөө тогтвортой барих, мэргэжлийн хөрөнгө оруулагчдын  удирдлага дор багцаа удирдах боломжтой.

Нөгөө талаар үүнийг банкны хугацаагүй хадгаламжтай зүйрлэж болно. Учир нь хөрөнгө оруулагчид маань мөнгө нь хэрэг болсон үед өгөөжөө тооцуулаад авах боломжтой. Тухайн өдөр хөрөнгө оруулалтын багцад орсон байгаа хувьцааны ашиг өгөөжийг тооцоод, тэр үнээр нь зарж болдог гэдэг утгаараа илүү онцлогтой юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ