“Kenzo” брэндийг үндэслэгч Кензо Такада коронавирусээр нас баржээ

Алдарт загвар зохион бүтээгч Кензо Такада коронавируст халдварын улмаас нас барсан талаар Францын хэвлэлүүд мэдээлжээ. Тодруулбал, 81 настай Японы загвар зохион бүтээгч тэрээр Парис дахь Нойли сю Саин хэмээх эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан байна.


1939 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр Японы Хиого мужийн Химежи хотод төрсөн Кензо Такада нь 1971 оноос эхлэн Кензо нэрээр алдаршсан бөгөөд түүний нэрийн загварууд Парисын загварын долоо хоногт өөрийн гэсэн хэв маягаар тодорч чадсан юм.


Түүний бүтээсэн загварууд нь 1980 оны сүүлээр спортын хувцасны салбарт хүчтэй орж ирсэн гэдэг. Нийт 8000 гаруй загвар зохиосон тэрээр 1993 онд өөрийн нэрийн брендээ Францын тансаг зэрэглэлийн LVMH компанид худалдаж, 1999 оноос загварын ертөнцөөс холдсон байдаг.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ