ОХУ сансрын орон зайг хянах цэргийн шинэ систем байгуулна
"Ойрын жилүүдэд Орос улс сансрын орон зайг хянах цэргийн шинэ систем байгуулж, ингэснээр дэлхий орчмын объектуудыг тасралтгүй ажиглах боломжтой болно" хэмээн Онцгой зориулалттай агаар-сансрын хүчний 15 дугаар армийн командлагч Андрей Вышинский “Красная звезда” сонинд ярилцлага өгөхдөө ингэж мэдэгджээ.
"Радиотехникийн хяналтын төрөлжсөн цогцолбор болон шинэ үеийн оптик-электроникийн цогцолборыг ойрын жилүүдэд ОХУ-ын нутаг дэвсгэрт байрлуулна. Алтайн хязгаараас гадна, Алс Дорнод, Буриад, Крым зэрэг Оросын бусад нутагт ч ийм цогцолбор байрлуулахаар төлөвлөж байна. Орчин үеийн технологи болон элементийн бааз байгуулахад шинэ системийн гол давуу тал оршино. Энэ нь шинэ системийн байлдааны боломжийг олон дахин нэмэгдүүлэх боломжтой болно" гэж тэрээр хэлсэн байна.
Мөн тэрээр "Шинэ системийг ашиглалтад оруулснаар агаар-сансрын хүчний цэрэг өндрийн хамгийн өргөн диапазонд бүх налуугаар дэлхий орчмын орон зайг байнга хянаж чадна" гэж онцолсон байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ