Трампын өрсөлдөгчөөс "COVID-19" илрээгүй
АНУ-ын ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байдены коронавирусийн шинжилгээний хариу сөрөг гарсан тухай түүний эмч Кевин О'Коннор мэдэгджээ.
“Дэд ерөнхийлөгч Ж.Байден, түүний гэргий Жилл Байден нарыг шинжилгээнд хамруулахад коронавирус илрээгүй" хэмээн мэдэгдэлд дурдсан байна. Энэ тухай мөн Ж.Байден твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдэж, түүний эрүүл мэндэд санаа зовниж байсан бүх хүнд талархаж буйгаа илэрхийлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп эхнэрийн хамтаар коронавирусийн халдвар авсан тухайгаа өчигдөр буюу аравдугаар сарын 2-нд мэдэгдсэн билээ. Өвчний шинж тэмдэг Трампт хөнгөн хэлбэрээр илэрч байгаа тухай эх сурвалж мэдэгдсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ