COVID-19: Италид хоногт 24 хүн нас барж байна
Италид COVID-19 халдварын тоо нэмэгдэж байна. Тус улсад хоногт 2548 хүн шинээр халдвартай гэж бүртгэгдсэн байна. Энэ бол өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлчээс хойшхи хамгийн өндөр үзүүлэлт юм. Хоногт 24 хүн халдвараар нас барж, нийт халдвар авсан хүний тоо 317,409 хүрсэн бол нийт 35,918 хүн нас баржээ.
Үүнээс гадна “САРС-КоВ-2” коронавирус бие махбодид нэвтрэхийн тулд 10 өөр төрлийн хэлбэрээр хувьсах чадвартай болохыг Британийн Фрэнсис Крикийн хүрээлэнгийн эрдэмтэд олж тогтоожээ. Туршилтын явцад коронавирусийн өргөс өөрчлөгдөж, илүү барьцалдамтгай болсон байна. Ингэснээр хүний эсийн гадаргуу дээр байрлах АСЕ2 уурагтай нягт холбогдож, бие махбодид нэвтрэх чадвартай болдог ажээ.
“Томуугийн болон ХДХВ-т ч ийм нэвтрэх чадвар байхгүй” гэж лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Дональд Бентон мэдэгджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ