Бичгийн машин ашиглан хөрөг зурдаг зураач
Энэтхэгийн зураач Гурумурти сүүлийн 50 гаруй жилийн туршид бичгийн машин ашиглан гайхалтай бүтээлүүд туурвиж иржээ. Тэрээр ийм өвөрмөц аргаар Махатма Ганди, Барак Обама, Индира Ганди гээд улс төр, нийгмийн алдартнуудын хөрөг зургийг зурсан байна.
Гурумурти уг нь банкны салбарт ажилладаг байжээ. Тэрбээр чөлөөт цагаараа бичгийн машин ашиглаж өөрийн хүндэлж явдаг улс төрчдийнхөө хөрөг зургийг бүтээдэг байсан аж. Бичгийн машинаар минутад 95 үг бичиж чаддаг тэрбээр хөрөг зургаа урлахдаа ийм хурдан шивэх шаардлага гардаггүй гэжээ.
Гурумурти нь банкинд ажиллаж байхдаа зурсан хөрөг зургуудаараа жижигхэн үзэсгэлэн хүртэл гаргаж байсан бөгөөд уран бүтээлдээ бүх цагаа зориулахын тулд 2001 онд сайн дураараа гавьяаныхаа амралтад гарсан аж. Одоо Гурумурти Ерөнхий сайд Нарендра Модигийн анхныхт тооцогдох өнгөт хөрөг зургийг бичгийн машинаараа зурахаар төлөвлөж байгаа ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ