Гвинейн хамгийн жижигхэн залуу ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлжээ
Гранд Пи одой хүн хэдий ч хайртай эмэгтэйтэйгээ гэрлэж, түүнчлэн Гвиней улсын ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлжээ.
Гранд Пи, Евдокси Яо хоёр сүй тавьсан нь саяхан олныг гайхашруулсан юм. Бүсгүйг Ким Кардашьянтай зүйрлэдэг бөгөөд Кот-д’Ивур улсын плас сайз-модель тэрээр өөрөөсөө хоёр дахин намхан хүнийг нөхрөө болгохоор сонгожээ.
"Түүний минь биеийн хэмжээ надад ямар ч хамаагүй" гэж бүсгүйн хэлснийг “Дейли стар” сонинд иш татан дурдсан байна.
Ийнхүү Гранд Пи өөрийн төрөлх орон Гвинейн ерөнхийлөгчид өрсөлдөж байгаа тухайгаа зарлажээ. Түүний сонгуулийн өмнөх кампанит ажлыг сүйт бүсгүй нь удирдах гэнэ. Сонгууль аравдугаар сарын 18-нд болох юм.
Евдокси ирээдүйн нөхрөө инстаграмд бас дэмжжээ. Бүсгүй өөрөө ч Кот-д'Ивуар улсын ерөнхийлөгчийн албан тушаалд өрсөлдөхөөр бас төлөвлөж байсан аж. Гэвч сонгуулийн хороо нь түүнийг бүртгэж аваагүй гэнэ.
“Би өөрийн орны ерөнхийлөгч биш ч гэлээ, Гвинейн тэргүүн хатагтай байж чадна. Би үүнд итгэж байна” гэж бүсгүй хэлжээ. Евдокси Яо 193 сантиметр өндөр бөгөөд эрчүүд түүний дэргэд зогсохоос ичдэг гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ