Шумахерыг Мальоркийн харшид шилжүүлжээ

“Формула-1” уралдааны долоон удаагийн аварга Михаль Шумахерыг Швейцарь дахь гэрээс нь Мальоркийн харшид аваачсан байна. “Дейли мэйл” сонинд ингэж бичжээ.

 

2017 онд Шумахерын эхнэр тэнд хүүхдүүдийнхээ хамт амрах зорилгоор уг харшийг худалдан авсан байна. Энэ нь  Реал мадрид клубийн ерөнхийлөгч Флорентин Пересийн амьдарч байсан харш юм. Уг харш 30 сая еврогийн үнэтэй гэнэ.


Шумахерын хүү Мик “Формула-1”-ийн уралдаанд оролцох гэж буй нь саяхан тодорхой болсон юм. 21 настай тэрээр  Айфелийн Гран-при-гийн уралдаанд оролцох ажээ.

 

2013 онд уулын цанаар гулгаж байхдаа унаж бэртсэний дараа Шумахерт бүрэн эдгэрэх магадлал бий эсэх талаар мэдрэлийн мэс засалч Эрих Ридерер есдүгээр сарын 19-нд ярьжээ. Тамирчин зөвхөн сууж, бусдын дэмжлэгтэйгээр бага зэрэг л алхаж чадах болов уу гэж эмч үзэж байна.

 

Сүүлийн дөрвөн жилд Шумахер Женев нуурын эрэг дэхь өөрийн харшид биеийн байдлаа сэргээх эмчилгээ хийлгэж байжээ.

 


Б.Атар

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ