Володин: Владимир Путин Орос орныг жилээс жилд хүчирхэг болгож байгаа
ОХУ-ын думийн дарга Вячеслав Володин ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинийг албан тушаалаасаа буусны дараа улс орныг юу хүлээж байгаа тухай ярьжээ.
"Хэрвээ хүчирхэг Орос орны тухай ярих юм бол, Путиний дараа Путин л гарч ирнэ” гэж тэрээр хэлсэн байна. “Газета.ru сайтад бичсэнээр, ерөнхийлөгчийг албан тушаалаа өгсөний дараа бүх зүйл “түүний тавьсан замаар” өрнөнө гэж Володин онцлон тэмдэглэжээ.
“Тэр Орос орныг жилээс жилд хүчирхэг болгож байгаа системийг бий болгосон юм” гэж Володин хэлсэн байна.
Түүнчлэн "Путин тулгуур үндсийг нь тавьсан. Тиймээс одоогийн төрийн тэргүүний бий болгосон тэр бүхнийг дараагийн ерөнхийлөгч үргэлжлүүлэх болно" гэж Думийн дарга хэлжээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ