Сонгуульд санал өгөхийг уриалсан гутал трэнд болжээ

Нэр алдартай хүмүүс болон супер моделиуд сонгуульд санал өгөхийг уриалсан бичигтэй гутал өмсөн зургаа татуулж, шинэ тренд бий болгожээ. Энэ талаар Page Six сайтад ингэж бичсэн байна.

 

Энэ нь том мөнгөлөг үсгээр VOTE гэж бичсэн Stuart Weitzman брендийн хар өнгийн урт түрийтэй арьсан гутал юм. 100 ширхэг л хийсэн энэ гутал 695 ам.долларын (1 сая 980 орчим төгрөг) үнэтэй ажээ.

 

АНУ-ын хоёр дахь тэргүүн хатагтай асан Жилл Байден эхний ийм гутлыг өмссөн байна. Түүний дараа 46 настай супермодель Эмбер Валлетта хар өнгийн боди, гутал өмсөж татуулсан зургаа Instagram-д тавьжээ.

 

Мөн жүжигчин Сельма Блэр ийм гутлын хамт хар ретуз, хар өнгийн савхин хүрэм өмссөн байна. Супермодель, бизнесч Карли Клосс уг трендийг бас дэмжжээ. Тэрээр ийм гутлын зэрэгцээ хар өнгийн жинсэн өмд, пальто өмссөн байна.

 

Наймдугаар сард Мишель Обама дэгжин аксессуараар санал өгөхийг уриалж, шинэ тренд бий болгосон юм. Тэрээр Ардчилсан намын үндэсний их хурал дээр ByChari брендийн 430 ам.долларын үнэтэй (1 сая 200 мянга гаруй төгрөг), VOTE гэж бичсэн алтан гинж зүүсэн байжээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ