Навальный “Новичок”-т хордсон уу?

Нисэх онгоцонд Алексей Навальныйн хашигарч байгаа дүрс бичлэг нь түүний нойр булчирхайн үрэвсэл хөдлөсөн юмуу бусад дотоод эрхтэн эвгүйрхэснийг харуулж байна гэж “Новичок” хэмээх хордуулагч бодисыг боловсруулалцсан хүмүүсийн нэг Леонид Ринк хэлжээ.

Хэрэв байлдааны хордуулагч бодис бие махбодид ороход  таталт өгч, улмаар дууны хөвч зүгээр л “хаагдаж”, хүн  хашигарах юмуу ямар нэг дуу авиа гаргаж чаддаггүй гэж эрдэмтэн хэлжээ. Өөртэй нь хамт ажиллаж байсан Андрей Железняков гэдэг хүн 1987 онд “Новичок”-т санаандгүй хордсоныг Ринк нэг удаа харсан байна.  Тийнхүү нойр булчирхайн үрэвсэл хөдлөж, ходоод-гэдэс өвдөх нь  дүрс бичлэгээс харагдсан яг тийм өвдөлтийг үзүүлж болдог. “Энэ нь аймаар өвдөлт юм” гэж Ринкийн хэлснийг РИА Новости агентлаг иш татан дурджээ. 

    Томск хотоос Москва руу нисч явахад Алексей Навальныйн бие муудаж, онгоц Омскийн нисэх буудалд яаралтай буусан байна.  Навальныйг эмнэлэгт хэвтүүлж, дараа нь Германд аваачсан юм.  Омскийн эмч нар шинжилгээ хийж,  цусан дахь сахарын хэмжээ эрс буурснаар  бодисын солилцоо алдагджээ гэсэн гол онош тавьсан байна. Харин чухам юунаас болж ингэсэн нь хараахан тодорхойгүй байгаа ажээ. 

   Германы мэргэжилтнүүд “Новичок” төрлийн байлдааны хордуулагч бодисонд хорджээ хэмээн үзэж байгаа юм.  Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Навальныйн хордсон сэвдийг улс төржүүлэхгүй байхыг уриалжээ. 


Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ