Трамп сонгуульд ялвал АНУ-ын эдийн засгийн Хятадаас хараат байдлыг эцэс болгоно гэв
Одоогийн төрийн тэргүүн АНУ-ыг “үйлдвэрлэлийн хэт их гүрэн” болгохоор бас амлажээ.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ирэх төрийн тэргүүний сонгуульд ялвал, америкийн эдийн засгийн Хятадаас хараат байдлыг эгнэгт эцэс болгож, АНУ-ыг “үйлдвэрлэлийн хэт их гүрэн” болгохоор амлажээ. Тэр Пенсильвани муж улсад өөрийн талынхантай уулзахдаа ингэж мэдэгдэв.
“Дараагийн дөрвөн жилд бид Америкийг дэлхийн үйлдвэрлэлийн хэт их гүрэн болгож, бидний Хятадаас хараат байдлыг эгнэгт эцэс болгоно” гэж америкийн одоогийн төрийн тэргүүн амласан байна.
Миний эсрэг талынхны зүгээс луйвар будлиан гаргавал л ирэх сонгуульд би ялагдаж мэднэ гэж өмнө нь Трамп мэдэгдсэн юм.
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль арваннэгдүгээр сарын 3-нд болно.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ