Словени улсад Милания Трампын хүрэл хөшөөг босгожээ

АНУ-ын тэргүүн хатагтай Милания Трамп Словени улсын Севница гэх тосгонд бага насаа өнгөрүүлсэн. Энэхүү тосгонд өмнө нь түүний модон хөшөөг босгосон байжээ.


Энэхүү модон хөшөөний толгой хэсгийг шатаасан хэрэг өнгөрсөн долоодугаар сард гарчээ. Харин  урлаач Брэд Довней халдлагад өртсөн модон хөшөөний оронд хүрэл хөшөөг урлажээ. Брэд Довней тэргүүн хатагтайн хүрэл хөшөөг урласан  нь АНУ-д цагаачдын эсрэг үзэл дэлгэрч буйтай холбоотой гэдгийг хэлжээ.


Тэр дундаа Ерөнхийлөгч Дональд Трамп цагаачдын эсрэг зогсож байгаа нэгэн юм. Цагаачдыг эсэргүүцдэг ерөнхийлөгч өөрөө цагаач эмэгтэйтэй гэрлэсэн нь энэ зөрчилдөөнийг харуулж буй аж. 


5000 оршин суугчтай Севница нь АНУ-ын тэргүүн хадагтайн төрж өссөн газар гэдгээрээ алдартай юм. Уг тосгонд  Милания Трампын нэр бүхий бэлэг дурсгалын зүйлсийг мөн зардаг ажээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ