Азнах шийдвэрийг цуцалсны дараа анхны африк гаралтай америк иргэнийг цаазалжээ
Дээрмийн бүлгийн гишүүн асан Кристофер Виальва цаазаар авах ялыг ёсоор болгохыг азнах шийдвэрийг цуцалсны дараа цаазлуулсан анхны африк гаралтай америк иргэн болсныг хэвлэлд бичсэн байна. Энэхүү азнах шийдвэрийг 17 жил мөрдсөн юм.
40 настай Кристофер Виальва цэргийн баазад христийн шашинт хоёр хүний амийг хороосон учир 21 жилийн өмнө цаазын ял сонсжээ. Гэмт хэрэг үйлдэх үедээ тэрээр 19 настай байсныг Mirror Online сайтад бичсэн байна.
1999 онд тэрээр Тодд болон Стейси Бэгли нарын амь насыг бүрэлгэж, цаазын ял сонссон хэрэгтнүүдийн шоронд хоригдож байжээ. Тэрээр хортой тариа хийхийн өмнө сүүлчийн удаа “Би бэлэн байна, аав аа” гэж хэлжээ.
Индиана муж улсын Терре-Хот хотын цаазын ял сонссон хэрэгтнүүдийн шоронгийн өрөөнд түүнд пентобарбитал гэдэг тариа хийсний дараа пүрэв гарагт түүний нас барсныг зарласан байна.
1999 онд Кристофер болон түүний хэд хэдэн хамсаатан дээрэмдэх зорилгоор гэрлэсэн хос Бэгли нарыг хулгайлжээ. Тэдний данснаас багахан хэмжээний мөнгө авсаны дараа тэд гэм зэмгүй хосыг машиныхаа тээшинд хийсэн байна. Тэгээд дараа нь Бэгли нарыг гар буугаар буудаж, машины хамт шатаажээ.
Энэ нь 2020 оны зун Дональд Трампын засаг захиргаа цаазаар явах ялыг сэргээсний дараа улсын хэмжээнд ёсоор гүйцэтгэсэн долоо дахь цаазын ял болж байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ