Японд "COVID-19"-ын улмаас ажилгүй болсон иргэдийн тоо 60 мянгад хүрчээ
Япон Улсын Хөдөлмөрийн Яамнаас гаргасан мэдээллээр нэгдүгээр сараас есдүгээр сарын 23-ны хооронд тус улсад 60 мянга 400 гаруй хүн ажилгүй болсон байна. Энэ нь “COVID-19”-ын дэгдэлттэй шууд холбоотой юм.
Японд "COVID-19"-ын улмаас ажилгүй болсон иргэдийн тоо тавдугаар сарын 22-нд 10 мянгад хүрсэн бол, долоодугаар сарын 01-нд 30 мянгыг давжээ.
Японы хөдөлмөрийн яам цар тахлаас үүдэн ажлаасаа халагдсан болон бизнесийн гэрээ хэлэлцээ нь цуцлагдсан бизнес эрхлэгчдийн талаар судалгаа явуулжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ