Дэлхийн хамгийн үнэтэй унадаг дугуй “Butterfly Trek Madone”
Британийн зураач Дэмьен Хёрст дэлхийн хамгийн үнэтэй унадаг дугуйг бүтээжээ. Тэрээр энэ уралдааны дугуйг чимэглэхийн тулд өөрийн үржүүлсэн 100 гаруй жинхэнэ эрвээхэйг ашигласан байна. Хёрст унадаг дугуйны рам болон мөөрийг эрвээхэйний далавчаар чимжээ. Энэ чимэглэл нь маш содон, гоё харагдах хэдий ч амьтны эрх хамгаалагчдын зүгээс чамгүй шүүмжлэлд өртсөн байна.
Дугуйн спортын домог болсон Лэнс Армстронгийг 2009 оны “Тур де Франс” уралдаанд оролцоход нь тусгайлан зориулж энэ дугуйг хийжээ. “Sotheby's” дуудлага худалдаагаар Butterfly Trek Madone дугуйг худалдахаар төлөвлөж байсан анхны нэрлэсэн үнэ нь 1,3 сая ам.доллар байсан ч, худалдан авагчийн санал болгосон хамгийн дээд үнэ 500 мянган доллар дээр тогтсон нь унадаг дугуйны хувьд тун дажгүй үнэ юм. Дугуйг худалдаж олсон мөнгийг Лэнс Армстронгийн сангийн буяны үйл ажиллагаанд шилжүүлсэн байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ