Москвад дахин хязгаарлалт тогтоохоор бэлтгэж байна

Орост коронавирусийн цар тахал дахин газар авч байна. Сүүлийн гурван сарын хугацаанд Москвад хоногт халдварын 1000 гаруй тохиолдол анх удаа бүртгэгджээ.

 

"Намар халдварын тоо ихсэх нь тодорхой байсан" хэмээн вирус судлаачид болон эпидемиологчид ярьж, иргэдийг тайвшруулж байна. Иргэд амралтаас буцаж ирж, оюутан, сурагчдын хичээл эхэлсэн нь томхон суурингуудад хүмүүсийн нягтралыг ихэсгэж, COVID-19 халдварлах таатай нөхцлийг бий болгожээ. "Орост цар тахлын хоёр дахь давалгаа эхлэж байгаа тухай ярих нь одоогоор эртэднэ" хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

 

Гэхдээ Москвагийн эрх баригчид дахин хорио цээр тогтоож болохыг үгүйсгэхгүй байна. Үүнд эрсдэлт бүлэгт багтаж байгаа настай хүмсүүс болон архаг хууч өвчтэй хүмүүст л  хамааралтай байх аж.

 

Москва хотын дарга Сергей Собянин ажилтнуудаа гэрээр ажиллахад шилжүүлэхийг томхон компаниудын удирдлагад хандан уриалжээ. Аравдугаар сард иргэд гэрээр ажиллаж, боломжтой бол нийтийн тээврээр явахгүй байхыг 65-аас дээш насныханд зөвлөсөн байна.

 

Коронавирустэй тэмцэх шуурхай штаб амны хаалт зүүх шаардлагатайг иргэдэд дахин сануулаад, хүн хоорондын зай барихыг зөвлөсөн байна.

 


Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ