Алексей Навальныйг Германы “Charite” эмнэлгээс гаргажээ
Өнгөрсөн мягмар гарагт сөрөг хүчний төлөөлөгч Алексей Навальныйг Берлин хотын “Шарите” эмнэлгээс гаргасан байна.
“Шарите” эмнэлэг: “2020 оны наймдугаар сарын 22-наас “Шарите” эмнэлэгт эмчлүүлж байсан Алексей Навальный өчигдөр эмнэлгээс гарлаа. Эмчлүүлэгчийн биеийн байдал боломжийн дээрдсэн учир, түүнийг эмнэлгээс гаргасан юм. Алексей Навальный “Шарите” эмнэлэгт 32 өдөр эмчлүүлснээс 24 өдөрт нь сэхээн амьдруулах тасагт байлаа. Эмчлүүлэгчийн одоогийн биеийн байдлыг үндэс болгохдоо, эмчлэгч эмч нар түүнийг бүрэн эдгэрэх боломжтой хэмээн үзэж байна. Гэвч түүний хүнд хордлогын урт хугацаанд гарч болох үр дагаврыг дүгнэхэд хэтэрхий эрт байна” гэжээ.
Навальный болон түүний гэргийтэй зөвлөлдсөний дараа энэ мэдээллийг тараахаар шийдвэрлэснийг эмнэлгээс тэмдэглэжээ.
Дээрх эмнэлэгт ирсний дараа Навальный унтаа байдлаас гарсан нь есдүгээр сарын 7-нд тодорхой болсон билээ. Түүнийг амьсгалын аппаратаас салгасныг есдүгээр сарын 17-нд эмч нар зарласан юм. Харин есдүгээр сарын 15-нд Навальный унтаа байдлаас гарсаныхаа дараахи эхний гэрэл зургаа сүлжээнд тавьсан билээ. Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн бичсэнээр, тэр Германд үлдэх бодолгүй, харин цаашид Орост үргэлжлэн ажиллах бодолтой байгаа ажээ.
Орост “Новичок” хорт бодисын нөөц байхгүй гэж гадаад тагнуулын албаны тэргүүн Нарышкин хэлсэн байна.
Өмнө нь германы эрх баригчид бундесверийн шинжээчдийн хэлснийг иш татахдаа, Навальныйн биеэс “Новичок” төрлийн хорт бодисын ул мөр илэрснийг зарласан юм. Гэвч сөрөг хүчний төлөөлөгчид тохиолдсон явдалд оросын төрийг буруутгах үндэслэл байхгүй гэж Кремлийн төлөөлөгч онцлон тэмдэглэсэн юм.
Орост “Новичок” хорт бодисын нөөц байхгүй гэж гадаад тагнуулын албаны тэргүүн Нарышкин хэлжээ.
Өмнө нь францын төрийн тэргүүн Эммануэль Макрон НҮБ-ын Ерөнхий Ассамблейд үг хэлэхдээ, сөрөг хүчний төлөөлөгчид тохиолдсон явдлыг түргэн тодруулахыг Орост уриалсан юм.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ