Өнөөдөр дэлхийн далайн өдөр


2007 оноос эхлэн 09-р сарын 24-ний өдрийг “Дэлхийн далайн өдөр” болгон тэмдэглэж байхаар НҮБ 2006 оны хурлаараа шийджээ.
КОВИД-19 цар тахал нь дэлхий даяар 2 сая гаруй далайчдад хүндээр туссан бөгөөд энэ цаг үед эмнэлгийн нэн чухал тоног төхөөрөмж болон бусад зүйлс, хүнсний хангамжийн 80 гаруй хувь нь далайгаар тээвэрлэгдэж байгаа боловч далайчид хүмүүнлэгийн хямралд өртөн олон хоног далайн аялалд яван буцаж ирэхдээ шууд гэртээ харьж амарч чадахгүй, каринтилагдаж байгаа юм.
2020 оны далайчдын өдрийн уриа нь “Тогтвортой тээвэрлэлт, тогтвортой гариг ертөнц” бөгөөд НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтуудын талаархи мэдлэгийг дээшлүүлж, Олон Улсын Далайн Байгууллага (IMO буюу ОУДБ) болон түүний гишүүн орнуудын зүгээс хийж байгаа үйл ажиллагааг танилцуулах сайхан боломжийг олгож байна. Салбарын зүгээс хийсэн үйл ажиллагаа, тогтвортой ирээдүйг харсан яаралтай алахмууд гэх мэт бүх талаас нь харах боломжийг олгож байгаа.
Далайн тээврийн салбар ОУДБ-ын тодорхой дэмжлэгтэйгээр тогтвортой ирээдүйрүү шилжих ажлыг аль хэдийн эхлээд байна. Энэ зорилгын хүрээнд хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах, Балластын усны менежментийн конвенцийг хэрэгжүүлэх, туйлын бүс нутгийг хамгаалах, далайн хог хаягдлыг бууруулах, цахим биржээр дамжуулан ачилтын үр ашгийг дээшлүүлэх арга замуудыг батлах, усан онгоцны мазут дахь хүхрийн агууламжийг бууруулах, далайн тээврийг дижиталчлахад тулгарч буй бэрхшээлүүдийг даван туулах, салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх гэх мэт олон ажлууд багтаж байгаа юм.
Олон хоног хил дамжин аялаж ирсэн далайчид нь шууд гэртээ очиж амарч чадахгүй хорио цээрийн дэглэмд орж байгаа бөгөөд засгийн газарууд дараагийн ээлжийн далайчдыг томилон ажиллуулж байгаа боловч далайчид усан онгоцон дээрээ хоригдсоор байна. Түүгээр ч тогтохгүй энэ жилийн дэлхийн далайн өдөр нь нийгмийн зай барих арга хэмжээтэй уялдан онлайн хэлбэрээр зохион байгуулагдах гэж байна.

Image may contain: 6 people, text that says 'HAPPY WORLD MARITIME DAY! w21 EXIT TK TEEKAY'
Далайн тээврийн үйл ажиллагаа нь худалдаа, ачаа тээвэр, хүн тээвэрийн хамгийн хямд, найдвартай салбарын хувьд ирээдүйд хэрхэн хөгжих, энэ салбарын тогтвортой байдлыг хангах нь үнэхээр тулгамдсан асуудлуудын нэг болоод байна.
Тиймээс энэ салбарыг байгальд ээлтэй, эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах хөтөлбөрийн салшгүй нэг хэсэг болсон аюулгүй, найдвартай, үр ашигтай олон улсын тээврийн салбар болно гэж дэлхий нийт найдаж байгаа юм.
Тиймээс ОУДБ энэ жилийн өдрийн хүрээнд эрчим хүчний үр ашиг, шинэ технологи, инноваци, далайчдын боловсрол, сургалт, аюулгүй байдал, далайн замын хөдөлгөөний менежмент ба салбарын дэд бүтцийг хөгжүүлэхэд гол анхаарлаа чиглүүлж байна.
Эдгээр асуудлуудыг багтаасан дэлхийн стандартыг боловсруулж, хэрэгжүүлэх нь ОУДБ-ын тогтвортой хөгжлийн зорилтыг хангах гол амлалт болох юм.
Тиймээс өнөөдөр дэлхийн олон эрдэмтэн, судлаачид ногоон, тогтвортой, үр дүнтэй далайн салбарын төлөө онлайнаар санал бодлоо солилцож, судалгааны дүнг тсанилцуулж, ирээдүйн зорилтын талаар өөрөсдийн хувилбаруудыг дэвшүүлэх юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ