Байгал нуурын орчимд 5.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Байгал нуурын орчимд 5.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Гэхдээ энэ үеэр хүний амь нас хохироогүй, эвдрэл учраагүй байна. ТАСС агентлагийн уламжилснаар, Европ-Газрын дундад тэнгисийн чичирхийллийн төвөөс энэ тухай олон нийтэд мэдээлжээ.

 

Газар хөдлөлтийн голомт Эрхүү хотоос баруун урагш 84 километрт,  хоёр километрийн гүнд байсан аж. Хүчтэй газар хөдлөлт бас Байгал нуураас ойролцоогоор 150 километрт орших Эрхүү мужийн Усолье-Сибирский болон 470 километрт орших Тулун хотод мэдрэгдсэнийг нутгийн оршин суугчид мэдээлсэн байна.

 


Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ