Трампыг "хордуулах" гэсэн сэжигтнийг саатуулжээ

Америкийн ерөнхийлөгч Дональд Трампад хор бүхий илгээмж явуулсан байж магадгүй сэжигтнийг саатуулсан байна. Телевизийн NBC суваг тус улсын хууль сахиулах байгууллагын төлөөлөгчийн хэлснийг иш татан ингэж мэдээлжээ.

 

“Онц аюултай рицин хэмээн хор бүхий захидлыг Цагаан ордонд илгээсэн сэжигтнийг Канадаас АНУ-д орох гэж байхад нь саатуулсан байна. Энэ хүний тухай өөр нэмэлт мэдээлэл байхгүй” гэж  NBC суваг уламжилсан байна. Сэжигтнийг гаалийн болон хилийн албаныхан саатуулсныг тэмдэглэжээ.

 

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг хордуулах гэсэн оролдлогыг Америкийн хууль сахиулах байгууллагынхан сэргийлж чадсан нь үүнээс өмнө тодорхой болсон билээ. Төрийн тэргүүнд явуулсан илгээмжээс рицин гэдэг хортой бодис илрүүлжээ. Энэ хоронд хордвол дотор муухайрч, огиулж, ходоод, гэдсэнд цус алдаж, араас нь элэг, дэлүү, бөөр муудаж, улмаар үхэлд хүргэдгийг тодруулан тайлбарласан байна. Уг хэрэг явдлыг холбооны улсын мөрдөх товчоо, нууц алба мөрдөж байгаа ажээ.

 



Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ