COVID-19-ийн эсрэг биет цусанд аль хэр удаан байдгийг илрүүлжээ
Шведийн эрдэмтэд коронавирусийн эсрэг дархлааны талаар шинэ судалгаа явуулсан байна.
Дандерюдын эмнэлгийн мэргэжилтнүүдийн илрүүлснээр, COVID-19-өөр өвчилж эдгэрсэн хүмүүсийн цусанд эсрэг биетүүд дөрвөн сараас багагүй хугацаагаар байдаг байна.
Ингэхдээ вирусийн эсрэг дархлаа үүнээс удаан байж болдог аж. Эсрэг биетүүдийн хэмжээ буурахад, санамж агуулсан эсүүд бие махбодид бас хэвээр байдаг гэж эмч Шарлотта Толин тодруулан тайлбарласан байна.
2020 оны хавар эрдэмтэд эмнэлгийн 2149 ажилтнаас цусны шинжилгээ авчээ. Тэдний 19%-д нь коронавирусийн эсрэг эсрэг биет илэрсэн байна. Одоо судалгааны хоёр дахь шатны ажил дуусч, эхний шатны судалгаанд оролцогчдын 92% нь цусаа өгчээ. Дөрвөн сарын дараа 405 хүний 82%-иас нь эсрэг биетүүд дахин илэрснийг шинжилгээний дүн харуулсан байна.
“COVID-19-өөр өвчилж эдгэрсэн хүнд эсрэг биетүүд аль хэр удаан хэвээр байдгийн сонирхолтой дүр зургийг судалгаа өгч байгааг” Шарлотта Толин тэмдэглэжээ. Түүний хэлснээр, коронавирус дархлааны тогтолцоонд хэрхэн нөлөөлдгийг мэдэхийн тулд бас их зүйл хийх хэрэгтэй аж. Гэхдээ, “өвчилж эдгэрсэн хүмүүст хүчтэй дархлаа тогтдог талаар бодох нухацтай үндэслэл” бий гэж эмч үзэж байна.
Дахин халдвар авах тохиолдол маш ховор, гэхдээ яваандаа бие махбодид эсрэг биетүүд алга болж, харин энэ нь дархлаа буурна гэсэн үг юм гэж ДЭМБ-аас өмнө нь тэмдэглэж байсан юм.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ