Коронавирус хэзээ асуудалгүй болох тухай ийнхүү ярьжээ
Оросын Гамалеягийн нэрэмжит эрдэм шинжилгээ-судалгааны төвийн вирус судлаач,Оросын ШУА-ийн академич Феликс Ершов COVID-19 коронавирусийн цар тахлыг хэзээ мартаж болох тухай ярьсан байна. Өвчин хагас жил юмуу нэг жилийн дараа асуудал учруулахаа болино гэж эмч үзэж байна.
Орост цар тахал бусад орныг бодвол өөр байдалтай байгааг тэр тэмдэглэжээ. Эхлээд их хүчтэй өртөөгүй бүс нутгуудад вирус хожуу тархаж эхлэснийг РИА Новости агентлаг уламжилжээ.
Орост цар тахлын хоёр дахь давалгаа үүсэхгүй байж болох юм гэж Ершов үзэж байна. Европын орнуудад өвчлөл ихэссэн нь эхний давалгааны явцтай холбоотой бөгөөд энэ давалгаа одоо ч намжаагүйг тэр цохон заажээ.
Өнгөрсөн хагас жилд дэлхийн эмч нар коронавирустэй тэмцэхэд их амжилт оллоо. Энэ нь удахгүй өвчний тухай “мартахад” Оросын иргэдэд туслана гэж вирус судлаач хэлсэн байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ