Kоронавирусийн эсрэг Оросын эмүүд үр дүнгээ өгч эхэллээ
Эм үйлдвэрлэгч “Промомед” компанийн захирлуудын зөвлөлийн дарга Петр Белый COVID-19-ийг эмчлэх зориулалт бүхий оросын “Арепливир” (Фавипиравир) бэлдмэл бараг зуун хувийн үр дүнтэй тухай ярьжээ. Тэр телевизийн “Россия 1” сувгийн шууд нэвтрүүлгээр уг эмийн тухай санал бодлоо хуваалцсаныг РИА Новости агентлаг мэдээлсэн байна.
Түүний хэлснээс үзвэл, эмийн клиникийн туршилтын явцад эмчлүүлэгчид өвчний илүү хүнд үед орсон нэг ч тохиолдол илрээгүй байна.
“Арепливир” бэлдмэл нь өвчтнийг сэхээн амьдруулах тасагт эмчилж байгаа тэр тохиолдолд ч үр дүнтэйгээ харуулж байгаа бөгөөд тодруулвал 80 хувьд нь өвчтөний биеийн байдал эхний нэг хоногт сайжирч байгааг мэргэжилтэн бас тэмдэглэжээ.
Өмнө нь Оросын Эрүүл мэндийн яам коронавирусийн эсрэг «Фавипиравир» бэлдмэлийг нэн чухал шаардлагатай эмийн жагсаалтад оруулахаар шийдвэрлэсэн юм. Эмийг худалдааны «Коронавир» болон «Арепливир» гэсэн нэртэйгээр эмийн сангуудаар худалдаалах ажээ. 50 ширхэгтэй нэг хайрцаг «Коронавир» эм наанадаж 11 550 рублийн (одоогийн ханшаар – 440 мянга орчим төгрөг) үнэтэй байх бөгөөд харин 40 ширхэгтэй нэг боодол «Арепливир» бэлдмэлийг 12 320 рублиэр (469 мянга орчим төгрөг) худалдаалах гэнэ.
Тус улсын Эрүүл мэндийн яам «Коронавир» бэлдмэлийг долоодугаар сарын 8-нд сурталчилахдаа ихээхэн сайшаасан юм. Уг бэлдмэл олон улсын «фавипиравир» гэсэн нэршилтэй Оросын гурав дахь эм болжээ. Эхний «Авифавир» гэдэг нэртэй эмийг тавдугаар сарын сүүлчээр, «Арепливир»-ыг зургаадугаар сард ийнхүү сайшаан магтсан байна. «Авифавир» бэлдэлийг Саудын Арави, Болгар, Латин Америкийн хэд хэдэн орон худалдан авсаныг “Рамблер” агентлаг мэдээлжээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ