Францад үндэсний хэмжээний ажил хаялт зарлажээ

Францын үйлдвэрчний эвлэлүүд  өнгөрсөн пүрэв гарагаас эхлэн үндэсний хэмжээний ажил хаялт зарлажээ. Үүнтэй холбоотойгоор нийтийн тээврийн үйлчилгээ эрс доголдож эхэлжээ.



Үйлдвэрчний эвлэлийнхэн хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, цалин хөлс нэмэхийг шаардаж байгаагийн дээр, цар тахлаас болж цомхтгол их хийж байгааг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн байна. Ийнхүү иргэд ажил хаялтад нэгдэж, цар тахлын үед засгийн газрын зүгээс авч буй арга хэмжээнүүдийг эрс шүүмжилсэн байна.



Эсэргүүцэгчид эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудад хангалттай хөрөнгө мөнгө хуваарилахгүй байгааг эрс эсэргүүцэж байгаа юм. Эмч эмнэлгийн ажилтнууд ачаалал ихтэй ажиллаж байгаа ч цалин хөлс  нь нэмэгдэхгүй, мөн "КОВИД-19"-ийн шинжилгээ өгөхөд маш урт дараалал үүсч, шинжилгээний хариу гарахгүй удаж байгааг шүүмжилжээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ