Лукашенко Литва, Польштой залгах хилээ хаах захирамж гаргалаа
Белорусын ерөнхийлөгч Александр Лукашенко Армийнхаа тэн хагасыг дайчилж, Литва, Польштой залгах хилээ хааж, түүнчилэн Украины чиглэлд цэргийн бүлэглэлийг зузаатгах тухай зарлав гэж Интерфакс агентлаг уламжилжээ.
“Би улс орноо дайтуулахыг хүсэхгүй байна. Тэр тусмаа Белорус, Польш болон Литваг бидэнд хамаагүй асуудлуудыг шийдвэрлэх байлдааны талбар болгохыг би хүсэхгүй байна. Тиймээс өөрсдийн ухвар мөчид улс төрчдийг зогсоож, дайн дэгдээх боломж олгохгүй байхыг Литва, Польш, Украины ард түмэнд хандан хүсч байна” гэж Лукашенко “Белорусын төлөө” эмэгтэйчүүдийн чуулга уулзалт дээр мэдэгджээ.
Оросын ерөнхийлөгч Владимир Путин болон батлан хамгаалахын сайдтай хамтран Холбооны улсыг хамгаалахад арга буюу хүрч байна. Түүнчилэн байдал хурцадсанаас болоод Орос-белорусын “Слав үндэсний барилдлага – 2020” сургуулилтыг хоёр үе шаттай хийнэ гэж төрийн тэргүүн хэлсэн байна.
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухайд гэвэл, сонгууль БН Белорус Улсын Үндсэн хуулийн дагуу болж өнгөрсөн бөгөөд хэн нэгнээр сайшаалгах шаардлагагүй гэж Лукашенко тэмдэглэжээ. Тус орны засгийн эрхийг булаан авах “цахилгаан төлөвлөгөө” дампуурсан гэдэгт төрийн тэргүүн итгэлтэй байна. Энэ төлөвлөгөө үүнээс олон жилийн өмнө ингэх тавилантай байсан юм. Белоруст ийм явдал гарах боломжгүй гэж Ерөнхийлөгч хэлжээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ