Билл Гейтсийн эцэг 94 насандаа таалал төгслөө
"Microsoft” компанийг хамтран үүсгэн байгуулагч, дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг Билл Гейтс өөрийн эцэг Уильям Гейтсийг таалал төгссөнийг нийгмийн сүлжээгээр мэдээлсэн байна. Түүний аав 94 настай байжээ. Билл Гейтс эцгийнхээ талаар “Тэр бол жинхэнэ Билл Гейтс байсан бөгөөд өнгөрсөн он жилүүдэд би бүх зүйлд түүн шиг байхыг хичээдэг байсан" гэж өөрийн твиттер хуудсанд бичжээ.
"Манай гэр бүлийнхэн, тухайлбал дүү Либби, эгч Кристи нар аавынхаа таалал төгссөнд туйлаас эмгэнэн гашуудаж байна" гэж тэрээр өөрийн блогт бичжээ. "Нас дээр гарснаас болоод сүүлийн жилүүдэд аавын маань бие чилээрхэх болсон ч түүнийг урт удаан, утга төгөлдөр амьдрал туулсанд бид баярлаж явдаг" гэж Билл Гейтс дурдсан байна.
Уильям Гейтс (1925 оны арваннэгдүгээр сарын 30 – 2020 оны есдүгээр сарын 14) өмгөөлөгч мэргэжилтэй байжээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ