Бейрут хотын худалдааны төвд гал гарчээ
Ливаний нийслэл Бейрут хотын төвд орших худалдааны цогцолборт өчигдөр гал гарсан байна. Ирак гаралтай Британийн алдарт архитекторч Захи Хадидийн загвараар барьсан тус худалдааны төвийн барилгад гарсан галыг гал сөнөөгчид унтрааж чаджээ.
Одоогоор галд өртөж, гэмтэж түлэгдсэн хүн байхгүй хэмээн мэдээлсэн байна. Галын байцаагчид худалдааны цогцолборт гал гарсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа аж. Өнгөрсөн пүрэв гарагт Бейрутын боомтын бүсэд шатах тосох материал, автомашины дугуйны агуулахад мөн л хүчтэй гал гарсан билээ. Тус агуулах нь энэ оны наймдугаар сард хүчтэй дэлбэрэлт болсон боомтын бүсэд оршдог юм. Галыг унтраахад байлдааны нисдэг тэрэг ашигласан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ