Японд 100-аас дээш настай 80 мянга гаруй хүн байна
Япон улсад 100-аас дээш настны тоо 80 мянгыг давсныг тус улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, халамжийн яамнаас мэдээлсэн байна. Өнөөдрийн байдлаар тус улсад 100-аас дээш настай 80 мянга 450 хүн аж төрж байна.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд энэ үзүүлэлт 9000 гаруйгаар нэмэгдсэн юм. Сонирхолтой нь 100 настнуудын 88 хувь эмэгтэйчүүд юм байна. Хамгийн өндөр настай нь 117 настай эмэгтэй юм. Тэрбээр Фүкүока мужид амьдардаг аж. Харин хамгийн өндөр настай эрэгтэй нь 110 настай, Нара мужид аж төрдөг гэнэ.
Япон улс өнгөрсөн жил 100-аас дээш настнуудын тоо 70 мянгыг давлаа гэж мэдээлж байсан юм. Шинжээчдийн тооцооллоор хүн ам зүйн энэ асуудал хэвээр үргэлжилбэл 2053 он гэхэд Япон улсын хүн амын тоо 127 саяас 100 сая болтол багасч, 2065 онд 88 сая болж буурна. Мөн тэдний 38 хувь нь 60-аас дээш насныхан болох төлөвтэй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ