Навальный Орост эргэж очихыг хүсчээ

Алексей Навальный Орост эргэж очихыг хүсч байгаа ажээ. Тэрээр "Бие зүгээр болмогц би харих бодолтой байна" гэж Германы прокурорт хэлсэн байна. “Тэр Германд цөллөгт байх бодолгүй байгаа. Орост буцаж очиж, өөрийн ажил төрлийг үргэлжлүүлэхийг хүсч байна” гэж учрыг мэдэх хүний хэлснийг “Нью-Йорк таймс” сонин иш татан дурджээ.

 

"Навальный өөрийн биеийн байдлыг сайн ойлгож, өөрт нь юу тохиолдсон, хаана байгаагаа мэдэж байгаа. Навальный прокурортой ярилцахдаа, болсон явдлыг хамтран шалгах саналыг Германд тавьсан, Оростой хамтран ажиллахаас татгалзаж байгаагаа мэдэгдсэн байна" гэж тэрээр бас хэлсэн байна. 

 

Наймдугаар сарын 20-нд Томск хотоос Москва руу нисч явах үед Навальныйн бие гэнэт муудсан юм. Омскийн эмч нар эхний хоёр өдөр түүнд тусламж үзүүлж, эмчилгээ хийх үүднээс түүнийг зориудаар унтаа байдалд оруулж байжээ. Ийнхүү наймдугаар сарын 22-нд түүнийг Берлиний эмнэлэгт явуулсан юм.


Цэргийн хор судлалын мэргэжилтнүүд Навальныйн биеэс өөр төрлийн “Новичок” гэдэг хорт бодисын ул мөр илрүүлснийг ХБНГУ-ын засгийн газар есдүгээр сарын 2-нд мэдэгдээд, энэ мэдээнд хариулт өгөхийг Оросын засгийн газарт уриалжээ.  Гэтэл өвчтөний биеэс ямар ч хор илрээгүй гэж оросын эмч нар мэдэгдсэн байна. Ийнхүү Навальный бүрэн ухаан орсон нь есдүгээр сарын 10-нд тодорхой болсон юм.

 



Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ