Орост Лениний бунхныг хэрхэн өөрөөр ашиглах уралдаан зарлав
Оросын архитекторчдын эвлэл Улаан талбай дахь Владимир Лениний бунхныг өөрөөр ашиглах шилдэг санаа шалгаруулах бүх Оросын уралдаан зарлажээ.
Саналыг аравдугаар сарын 19-нийг хүртэл хүлээн авах аж. Арваннэгдүгээр сарын 11-нээс 13-нд Москвад болох “Уран барилга” их наадмын хүрээнд уралдааны шалгаруулалтыг зохион байгуулах юм байна.
Зохион байгуулагчид их наадмын сүүлчийн өдөр тэргүүн байр эзлэгчдийг зарлах юм. Мэргэжлийн архитекторчийн хамт олон, оюутан, зураач, дизайнар түүнчилэн Орос болон Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудын бүх иргэнийг уралдаанд оролцохыг уриалжээ.
“В.И.Лениний бунхны зураг төсөл гаргаж, барих ажилд зориулсан музейн хувиар түүнийг өөрөөр ашиглах төслийн фор-эскиз боловсруулахыг уралдаанд оролоцогчдод санал болгож байна...” гэж зохион байгуулагчийн сайтад дурджээ. Бунхныг өөрөөр ашиглах өөр бусад санаа байж болох төдийгүй, ингэвэл баяр хүргэнэ гэж мэдэгдэлд бас тодруулан тайлбарласан байна.
“Янз бүрийн санааны сан байгуулах” нь уг арга хэмжээний зорилго юм. “Уралдаан зохион байгуулах улс төрийн ямар ч захиалга байхгүй” гэж архитекторчдын эвлэл мөн тодруулан тайлбарлажээ. “Өнгөрсөн үеийн түүхэн алдааг ойлгосон улс орны яг төв” дэх бунханд Лениний шарил байгаа нь оросын үнэн алдартны шашны уламжлал, түүнчилэн жолоодогчийн хүсэл зоригийг зөрчиж байгаа юм гэж уралдаан зохион байгуулах журмын заалтад дурдсан байна.
Тавдугаар сард ОЛАН-ын удирдагч Владимир Жириновский Лениний “шарилыг” худалдахыг санал болгосон юм. “Хятад, Вьетнам улс юмуу өөр ямар нэг коммунист” худалдан авна хэмээн тэр таамаглаж байгаа ажээ. Ленинийг нас барсны дараа түүний шарилыг занданшуулж, Улаан талбай дахь бунханд тавьсан бөгөөд өнөөдрийг хүртэл тэндээ байгаа билээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ