"Анна Каренина" жүжиг аравдугаар сарын 1-нд нээгдэнэ
Оросын нэрт зохиолч Лев Толстойн "Анна Каренина" роман Улсын драмын эрдмийн театрын тайзнаа анх удаа аравдугаар сарын 1-нд тавигдахаар болжээ. Тэртээ 1877 онд бичигдэн, дэлхийн сая сая хүний сэтгэл зүрхийг татсан уг алдартай зохиолыг Н.Пүрэвдагва жүжгийн хэлбэрт оруулан бичиж, Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар найруулж, зураачаар Т.Ганхуяг ажиллаж буй.
Драмын театрын энэ цаг үеийн сайхан бүсгүйчүүдийн нэг Н.Баярмаа Улсын драмын театрын тайзнаа анх удаа тавигдах "Анна Каренина" жүжгийн гол дүрийг бүтээхээр болсон билээ. Харин түүний нөхөр Алексей Каренинд Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Соёлын тэргүүний ажилтан Д.Баттөмөр тоглох бол Облонскийд Гавьяат жүжигчин Л.Дэмидбаатар, М.Түвшинхүү нар тоглох аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ