COVID-19-ийн бүрэн эдгэрэх хугацаа нь хүнд, хөнгөнөөс шалтгаалдаггүй байна
Хүнд, хөнгөн зэрэг янз бүрийн хэлбэрээр COVID-19 тусч, эдгэрсэн хүмүүсийн уушигны хэвийн байдал сэргэх хугацааг австрийн эрдэмтэд судлажээ. Британийн “Гардиан” сонинд ингэж бичсэн байна.
Уг сонинд дурдсанаар, судлаачид түрүүнд нь хүнд, хөнгөн хэлбэрээр коронавирусийн халдвар авч, эдгэрсэн 86 хүнийг ажиглажээ. Судалгаанд хамрагдагсдын дундаж нас 61 байсан байна.
Тэднээс арваннайман хүн өвчний үед сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байсныг тэмдэглэж байна. Ойролцоогоор 60% нь эрэгтэйчүүд байснаас, тэдний тал нь тамхи татдаг юмуу өмнө нь тамхи татаж байжээ. Ингэхдээ тэдний 65% нь тарган юмуу илүүдэл жинтэй байсан байна.
Эрдэмтдийн хэлснээр, эмнэлгээс гарснаас хойш зургаан долоо хоногийн дараа судалгаанд хамрагдагсдын 88%-ийнх нь уушиг нэлээд гэмтсэн шинжтэй байжээ.
COVID-19-өөр өвчилж, эдгэрсний дараа настай хүмүүсийн уушигны үйл ажииллагаа сэргэх хурд нь хүнд, хөнгөн хэлбэрээр өвчилсөн хүмүүсийнхтэй бараг адилхан байсан гэж судлаачид нотлож байна.
“COVID-19-ийн урт хугацааны нөлөөлөл нь огт гэнэтийн зүйл биш, учир нь Sars зэрэг бусад коронавирусээр өвчилж, эдгэрсэн хүмүүс бас удаан хугацаагаар эрүүл мэндийн асуудалтай байсныг өмнөх судалгаанууд харуулсан юм” гэж судлаачдын багийн төлөөлөгч Сабина Саханик хэлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ