Хятадыг Оросоос илүү аюултай гэж АНУ-д үзэж байна

Хятад улс америкийн үндэсний аюулгүй байдалд Оросоос илүү их аюул учруулж байна гэж АНУ-ын Үндэсний тагнуулын албаны захирал Жон  Рэтклифф мэдэгджээ. Телевизийн “Fox News” сувгаар ингэж мэдээлсэн байна.

“Би Оросын цаад учир холбогдлыг бууруулахыг хүсэхгүй байна. Тус улс манай үндэсний аюулгүй байдалд ноцтой заналхийлж байгаа ч,  одоо Хятадын талаас учирч буй аюул занал илүү ноцтой юм” гэж Рэтклифф тэмдэглэжээ. Үүнийг зөвшөөрөхгүй байгаа хүмүүс “өөрийн ашиг сонирхолын үүднээс тагнуулын албыг зүгээр л улс төржүүлж байгаа хэрэг” гэж тэр хэлсэн байна.

2021 оны америкийн санхүүгийн жилийн төсвийн төсөлд Орос, Хятад хоёрыг АНУ-ын хувьд гол аюул хэмээн тодорхойлсныг өмнө нь мэдээлж байсан билээ. Америкийн засаг захиргаа Оростой тэмцэхэд 700 сая доллар гаргаж өгөхийг санал болгосон юм.  Энэ мөнгийг  Европ, Евроази болон Төв Азид АНУ-ын холбоотнуудыг дэмжих, нийт аюулгүй байдлыг бэхжүүлэхэд зарцуулах ажээ. “Оросын суртал нэвтрүүлэг болон худал мэдээлэлтэй” тэмцэхэд нэмж 24 сая доллар гаргахаар бас төлөвлөж байгаа ажээ.

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ