Эрдэмтэд коронавирусийн шинж тэмдэгийг ажигладаг амны хаалт бүтээжээ
Сингапурын эрдэмтэд COVID-19-ийн халдвар авсан шинж тэмдэгийг бүртгэж чаддаг мэдрэгчийн систем бүтээсэн байна. Мэргэжилтнүүдийн хэлснээс үзвэл, уг системийг ямар ч төрлийн амны хаалтанд суулгаж болох гэнэ.
Мониторингийн систем нь биеийн халуун, цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ, артерийн даралт болон зүрхний цохилтын давтамжийн тухай мэдээ цуглуулах боломж олгодог мэдрэгчээс бүрддэг байна.
“COVID-19-ийн халдвар авсан өвчтөнүүдийг тусгаарлах өрөөнд байхад эмнэлгийн ажилтнууд тэдний биеийн халуун, цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ зэргийг 30 минут тутамд хэмжихээр тэдэн дээр ороход хүрч байсныг бид харцгаасан” гэж Материал, инженерчлэлийн судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Ло Сянь Зюнь тайлбарлажээ.
Тийнхүү эрдэмтэд коронавирустэй тэмцэх тэргүүн шугамд ажиллаж байгаа ажилтнуудад туслахыг хүсч байна гэж “Straits Times” сонинд бичжээ.
Мэдрэгчийг бүрдүүлдэг сенсорыг полимерийн материалаар бүрсэн байна. Мэдрэгч суурилуулсан материал нь уян зөөлөн, усанд тэсвэртэй гэж эрдэмтэд бас ярьж байна.
Энд бас Bluetooth дохио дамжуулагч байх бөгөөд үүний тусламжтайгаар мэдээллийг яг тухайн цагт нь смартфоны нэмэлт рүү илгээж болох гэнэ.
Тийнхүү чипс бүхий амны хаалтыг угааж, дахин хэрэглэж болно гэж эрдэмтэд үзэж байна.
Судлаачид аравдугаар сарын сүүлч хэгэхэд өөрсдийн системийг клиникийн нөхцөлд туршихаар төлөвлөж байгаа ажээ.
Бөөнөөр нь үйлдвэрлэсэн нөхцөлд амны хаалт нь 20 орчим сингапур долларын үнэтэй (14,6 орчим ам. доллар) байх гэнэ.
Түрүүнд нь Португалын эрдэмтэд хамгаалалтын өвөрмөц амны хаалт хийж чадсан тухайгаа мэдэгдэж байсан юм. Лиссабон хотын Молекулярын анагаах ухааны хүрээлэнгийн мэдээлснээр, шинэ амны хаалт нь вирусийг үнэхээр устгаж чаддаг байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ