Египетийн зоогийн газарт Мозо нэртэй робот иргэдэд үйлчилж байна
Египетийн нийслэл Кайр хотын Кимбо нэртэй зоогийн газрынхан цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор үйлчилгээндээ робот ашиглаж эхэлжээ. Зоогийн газрын эзэн Омар Исмайл шинэ коронавирусийн халдвараас айлгүйгээр үйлчлүүлэх боломжтойг батлан харуулахын тулд Мозо нэртэй энэхүү роботыг ажиллуулж байгаа аж.
Цар тахлын эхний үед Египетийн эрх баригчдын шийдвэрээр тус улсын зоогийн газар, кафе, худалдааны төвүүд бүгд хаалгаа барьсан. Харин одоо кафе, зоогийн газрын үйл ажиллагааг сэргээгээд байгаа ч тодорхой цагийн хязгаарлалт тогтоож өгчээ.
Мөн үйлчлүүлэгчдийн тоог хүн хоорондын зай барих зөвлөмжийн дагуу цөөлөх шаардлага тавьжээ. Хэдийгээр хорио цээрийн дэглэмээ сулруулсан ч Египетийн иргэд халдвар авахаас болгоомжлон зоогийн газраар үйлчлүүлэх нь багасаад буй юм. Тиймээс Кимбо рестораныхан Мозо роботыг ашиглаж эхэлснээр тус роботоор үйлчлүүлэх хүсэлтэй иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгджээ.
Египетийн бизнесмэнүүд цаашид Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират улсууд дахь зоогийн газрууддаа ийм робот ашиглахаар төлөвлөж байгаа ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ